Home

АНУ-ын Конгрессийн номын сан нь Зохиогчийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага. Тус номын санд хадгалуулахаад ирүүлсэн бүтээлүүд нь архивт орж, үе үеийн түүх болж үлддэг уламжлалтай. Гэвч, энэ нэр хүндтэй үйлчилгээнээс гадна өөр нэгэн үйлчилгээ нь мөн ихээхэн үнэ цэнтэй. Уг номын сан руу бүтээлээ илгээсэн тэр он, сар, өдрөөс нь тамгалагдаж, эл бүтээл нийтийн хүртээл болсон үйл явдлыг нь тэмдэглэж үлдээдэг. Хэрэв оюуны өмчийн маргаан гарахад тус номын сангийн тэмдэглэл нь шүүхийн өмнө баталгаатай баримт хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. 

Бидний эрхлэн байгуулсан Зохиогчийн эрхийн бүртэл мэдээллийн сан нь дээрхи зарчмыг үлгэрлэсэн ба Монгол улсын “Оюуны өмчийн тухай” хуулийн 4 ба 6 дугаар зүйлүүдийг үндэслэл болгон тус санд ирүүлсэн бүтээлүүдийг бүртгэж авснаар тэдний нийтийн хүртээл болсон цаг хугацаа болон Зохиогч ба Эрх эзэмшигчдийн мэдээллийг баталгаажуулах үйлчилгээ үзүүлж байна.

Монгол улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан цахим хэлбэрээр хадгалагдах боломжтой бүтээлийн Зохиогчийн эрхийг баталгаажуулах зорилгоор үүнтэй холбоотой тодорхой мэдээллийн лавлагааг олон нийтэд нээлттэйгээр, үнэ төлбөргүй хүргэж байна.

Тухайн бүтээлтэй холбоотой мэдээллийг тус ЗЭБ мэдээллийн санд байршуулахын тулд БҮРТГЭЛ хуудас руу орж журмын дагуу мэдээллээ илгээнэ үү.